Хот тохижилтын ажилчид амралтын өдрүүдэд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-15 22:35:10

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн хот тохижилт үйлчилгээний төвийн хог хаягдлын хэсгийн ажилчид амралтын өдрүүдэд ажиллаж байна.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор албан байгууллагуудын хог хаягдлыг дуудлагын дарааллын дагуу ачиж тээвэрлэж байна. Мөн 10-р багт чингэлгээр, 7-р багт ковшоор ачилт хийж байна. Мөрөн сумын Онцгой комиссын  энэ сарын 12-ны өдрийн 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд гэр хорооллын хог хаягдлыг түргэтгэх зорилгоор УСНААК ХХК-ийн сонитрак, универсал трактороор өчигдрөөс эхлэн нэмэлтээр 7-р багийн ил задгай асгасан хог хаягдлыг ачиж тээвэрлэж байгаа аж. Хот тохижилт үйлчилгээний төвийн хамт олон иргэд цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд хогоо ил задгай хаяхгүй байх хэрэгтэй. Бид эрүүл цэвэр орчныг бий болгохын төлөө ажилласаар байна. Иргэн та ч гэсэн хичээгээрэй гэдгийг уриалж байлаа.

 

Холбоотой мэдээ