25 тонн дизель түлш тээвэрлэж явсан автомашин осолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-22 13:46:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн  Байшинтын дөрөлж  гэдэг газар  аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т Дархан-Уул аймгийн Дархан сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд  "Нэмэн" ХХК-ийн 25 тонн шатахууныг тээвэрлэж явсан автомашин осолджээ.

Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны болон Хэмжил зүй, Эрүүл ахуй халдвар хамгаалал, Эрчим хүч, Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар ослын нөхцөл байдалд хяналт шалгалт хийн ажилласан байна. Хяналт шалгалтаар ослын улмаас 3000 литр түлш асгарч 0.2 га буюу 2000м2 талбай бүхий хөрсийг бохирдуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хөрснөөс дээж авч УЦУОШГ-т хүргүүлсэн ба хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шатахуун ачсан машины тоормос ажиллахгүй болсон гэж дүгнэжээ.


Холбоотой мэдээ