Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг өргөн барив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-21 17:38:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хороо орон нутгийн ээлжит сонгуульд хамгийн олон санал авсан 39 нэр дэвшигчийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанд өргөн барилаа.  

Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд нам, эвсэл, бие даагчдаас нийтдээ 96 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Монгол Ардын нам 23, Ардчилсан нам 15, Монгол ардын хувьсгалт нам 1 суудал авсан юм. Сонгуульд нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 59931 иргэнээс 48336  сонгогч саналаа өгч сонгуулийн ирц аймгийн хэмжээнд 80.65 хувьтай гарсан байна.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан сонгуулийг холбогдох хуулийн дагуу шуурхай зохион байгуулсан Сонгуулийн хороонд талархал илэрхийллээ. 

Холбоотой мэдээ