Залуусын идэвх оролцоо сул байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-10-15 13:13:31

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөө өглөө 07.00 цагаас эхэлсэн санал хураалтын явцаас харахад 13.00 цагийн байдлаар зарим хэсгийн хороон дээр залуучуудын идэвх оролцоо сул байна гэж мэдээллээ. Түүнчлэн мандатын тооноос илүү тэмдэглэгээ хийх явдал мэр сэр гарч байна гэв.

Дорнод аймгийн хэмжээнд 75 хэсгийн хороо ажиллаж, сонгуулийн үйл явц хэвийн үргэлжилж байна. Үүнээс аймгийн төвд 18 хэсгийн хороо ажиллаж байгаа юм. Тус аймгийн хувьд 52813 сонгогчтойгоос өчигдөр 416 хүний саналыг зөөврийн хайрцгаар авчээ. Харин аймгийн ИТХ-ын 37 мандатын төлөө 88 нэр дэвшигч, 14 сумын хэмжээнд 280 мандатын төлөө 603 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ