Аки башёг Сэкивакэ Шодай 12 даваатай ганцаараа тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-26 17:09:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 14 дэх өдрийн барилдаанд гэмтлийн улмаас 2 өдөр завсарласан Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-5/, Комүсүби Окиноүмитой барилдан ёрикири мэхээр 8 дахь даваагаа авч, Качгоши хийж чадлаа.


Энэ өдөр /09.26/ Сэкивакэ Шодай, Озэки Асанояма-г ошитаоши мэхээр давж 12 даваатай болж Аки башёг ганцаараа тэргүүлж эхлэв. Харин түүнтэй ижил даваатай байсан Тобизарюү/М-14/, Озэки Такакейшёо-д хатакикоми мэхээр унаж тэд адил 11 даваатай боллоо.


Энэ өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/, Точиношин /М-4/-д ёрикири мэхээр унаж 5 даваа, 9 унаатай болж байна. Харин Хошорюү С.Бямбасүрэн /М-16/, Кагаяки /М-6/-г какенаге мэхээр давж, 7 даваатай болсон бол Ичиножёо А.Ичинноров /М-17/, Саданоүми /М-10/-д ёрикири мэхээр унаж 7 даваа, 7 унаатай явна.

Холбоотой мэдээ