Дэлхийн хамгийн баян америкчуудын жагсаалтыг Ж.Безос дахин тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-09 11:26:07

НЬЮ-ЙОРК. /Forbes/. Forbes” сэтгүүлээс жил бүр эмхлэн гаргадаг хамгийн баян америкчуудын жагсаалтыг дэлхийн хамгийн том цахим худалдаа эрхэлдэг “Amazon” компанийн тэргүүн Жефф Безос гурав дахь жилдээ дараалан тэргүүлжээ.


Өдгөө 56 настай бизнес эрхлэгч Ж.Безосын хөрөнгө 179 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Жагсаалтын хоёрдугаарт 111 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр “Microsoft” корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс бичигджээ. Б.Гейтсийн араас “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг тэмдэглэгдсэн бөгөөд түүний хөрөнгө 85 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Тийнхүү “Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Уоррен Баффет, программ хангамжийн “Oracle корпорацийг удирдагчдын нэг Ларри Эллисон нар эхний тавд багтав.


Түүнчлэн “Microsoft” корпорацийн удирдагч асан Стив Балмер, “Tesla, “SpaceX” компанийн тэргүүн Илон Маск, Google” корпорацийн үүсгэн байгуулагчид болох Ларри Пейж, Сергей Брин, “Walmart” сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагчийн охин Элис Уолтон нар жагсаалтад эхний аравт оржээ. Америкийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгө нэг жилийн дотор нийтдээ 240 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 3.2 их наяд ам.долларт  хүрсэн байна. 

Холбоотой мэдээ