Японд 77 мянган байшингийн цахилгаан тасарчээ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-08 14:03:17

ТОКИО. /NHK/. “Хайшэнь" хүчтэй хар салхинд өртсөн Японы баруун өмнөд Кюшю аралд 77 мянган байшингийн цахилгаан тасарчээ. Түүнчлэн Кюшю арлын зэргэлдээх Ямагучи мужид 3.4 мянга орчим байшин, барилга тог цахилгаангүй болжээ.  


Гамшгаас үүдэлтэй үр дагаврыг арилгах ажил явагдаж байна. Хүчтэй салхины улмаас даваа гарагийн өглөө цахилгаан дамжуулах шугам гэмтэж, 440 мянган байшингийн цахилгаан тасарсан байна. 


Хар салхи дэгдсэний улмаас Японд хоёр хүн амиа алдаж, 100  гаруй хүн бэртэж, дөрвөн хүн ор сураггүй алга болжээ. Кюшю аралд төмөр замын хөдөлгөөнийг бүрэн сэргээжээ. Үүнээс гадна хурдны замуудын зарим хэсэгт тавьсан хаалтыг авчээ.  

Холбоотой мэдээ