Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хураасан тарвагыг устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-07 10:35:23

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан байцаагчийн хяналт шалгалтын үед Хангай сумын иргэн “Э”-ийн агнасан 2 тарвага, Эрдэнэбулган сумын иргэн “Э”-гийн худалдан авсан 36 тарваганы тулмыг илрүүлсэн.

Хураагдсан 38 ширхэг тарваганы тулмыг ЗӨСТ-ийн лабораторид хүлээн авч, анхан шатны бүртгэлд бүртгэн авчээ. Үүний дараа энэ сарын 4-нд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, ЗӨСТ-ийн тархвар судлагч эмч нарын хяналт дор халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагааны зааврыг баримтлан халдваргүйтгэн устгаж, зохих баримт бичгийг бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ