Жолооч нарт сэрэмжлүүлэг өгсөн зурагт самбарууд байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-20 18:17:15

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас гарч орох замуудын дагуу жолооч нарт сэрэмжлүүлэг өгсөн зурагт самбарууд байршууллаа.

"Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл", "Яараад яахав дээ" аяны хүрээнд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын Цагдаагийн алба хаагчид дээрх ажлыг зхоион байгуулсан байна. Тус сум нь Таван толгойн бүлэг орд газарт уул уурхай дагасан олон компани үйл ажиллагаа явуулдаг тул хөдөлгөөнт хүн ам олонтой. Тиймээс замд гарч буй зорчигчид болон нүүрс тээврийн жолооч нарт анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулсан байна. Ингэснээр зам тээврийн ослыг бууруулахад нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Холбоотой мэдээ