Дугуйн спортын аялагчийг шинэ загварын дугуйгаар шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-14 17:55:27

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн удирдлагууд дугуйн спортын аялагч О.Бумбаярыг шинэ загварын дугуйгаар шагналаа.

Тус аймгийн уугуул "Говь дугуйн клуб"-ын аялагч О.Бумбаяр нь энэ жил 3000 км холын зайн ганцаар аялалыг 24 өдөрт амжилттай хийсэн юм. Энэ бол зориг, тэсвэр тэвчээр гэж тус аймгийн удирдлагууд үнэлсэн байна. Ингээд түүнд 2020 оны шинэ загвар Giant xTC800 дугуйгаар шагнаж, шагналыг нь гардуулан өглөө. Дашрамд дуулгахад сүүлийн жилүүдэд Өмнөговь аймагт дугуйн спортыг эрчимтэй хөгжүүлэн, дэмжин ажиллаж байгаа юм. Мөн тус аймаг улсдаа хамгийн урт дугуйн замтай болоод байгаа билээ.

Холбоотой мэдээ