Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй сувилсан байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-13 14:53:49
Өмнөговь /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй сувилгаа хийжээ. "Илбийн говь" ХХК-ийн харьяа "Ар-Үр" сувилалын газар нь Даланзадгад сумын 5-р сургуулийн тусгай ангийн хүүхдүүдийг долоо хоног үнэ төлбөргүй сувилалдаа амрааж эмчилгээ хийж өгсөн байна.
Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхбаяр сувилалын газарт очиж, үйл ажиллагаатай танилцан "Ар-Үр" сувилалын газрын хамт олны саналд үндэслэн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар болов. Мөн энэ хамт олон өнгөрсөн жил хоёр удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилгаа өдөрлөгийг зохион байгуулсан ажээ.
Холбоотой мэдээ