"Хай Би Ойл", "Стандарт Агрикалчер групп"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-11 19:17:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 8 дугаар сарын 11-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 38 ХК-ийн 54.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 307.735 хувьцаа  арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Хай Би Ойл" (HBO+14.29%) болон "Стандарт Агрикалчер Групп" ХК (SOH+13.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Цагаан Толгой" (TSA-10.87%) болон "Жуулчин Дюти Фрий" ХК (SUL-7.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 75 үнэт цаасыг 7.5 сая төгрөгөөр арилжлаа.

"TOP 20" индекс 0.41 хувиар өсөж, 16502.98 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,520,459,600,749.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ