“TikTok” Европ дахь анхны дата төвөө Ирландад байгуулна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-06 10:45:32

МОСКВА. /TASS/. Хятадын нийгмийн сүлжээ “TikTok” Ирландад мэдээлэл боловсруулах төвөө байгуулахаар төлөвлөж байна. Компанийн цахим хуудсанд дурдсанаар, шинээр байгуулах дата төв нь “TikTok”  нийгмийн сүлжээний Европ дахь анхны төв болох аж.


“Европ дахь анхны дата төвөө бид Ирландад байгуулахыг зорьж байна. Энэхүү дата төвийг байгуулснаар Ирландын эдийн засагт 420 сая еврогийн хөрөнгө оруулалт болох бөгөөд хэдэн зуун ажлыг байрыг шинээр бий болгохоос гадна “TikTok”-н хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх юм” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Дата төвийн үйл ажиллагааг 2022 оны эхээр явуулж эхэлнэ гэж төлөвлөж байна. Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр энэхүү дата төв нь европын орнууд дахь хэрэглэгчдийнхээ мэдээллийг боловсруулах аж. 

Холбоотой мэдээ