Зам тээврийн ослын улмаас 12 хүн амь насаа алджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-07-09 10:19:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар зам тээврийн 82 осол хэрэг бүртгэгдэж 22 хүн гэмтэж 12 хүн амь насаа алдсан байна.

Нийт осол хэргийн 60 гаруй хувь нь орон нутгийн замд үйлдэгджээ. Жолооч нар орон нутгийн замд зорчихдоо хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх үйлдэл буруу хийсний улмаас ихэвчлэн осолд өртдөг гэнэ. Мөн аймаг орон нутгийн замаар дамжин хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар замын орчныхоо нөхцөл байдлыг судалж мэдээгүй, тэмдэг тэмдэглэгээг бүрэн гүйцэд уншиж танилцаагүйн  улмаас зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байна. Иймээс жолооч нарыг хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, хурд хэтрүүлэхгүй,  зорчин яваа тухайн газрынхаа нөхцөл байдлын тухай тэмдэг тэмдэглэгээтэй танилцаж анхаарал болгоомжтой зорчиж байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, Цагдаагийн дэд хурандаа Б.Ганзориг анхааруулж байлаа.

 

 

Холбоотой мэдээ