Үерт сэтэрсэн даланг засварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-07 11:02:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд усархаг бороо орсны улмаас Мөрөн сумын үерийн далан сэтэрч 20 гудамжны 50 гаруй айл өрх үерийн усанд автсан байна.

Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхээр ахлуулсан Мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцсон ажлын баг байгуулж 675 м3 шороо буулган, 4 км урт үерийн даланг засварлаж дууссан байна. Далан сэтэрсний улмаас Мөрөн сумын Жилчиг багийн Задгай, Элст багийн 33 дугаар гудамж, Эрчим багийн 31, 60, 54, 53, 50, 36, 2, 37, 5, 34, 43, 7, 28, 18, 19, 26, 38, 27, 16-р гудамжны нийт 53 айл өрхийн гэр, хашаа байшин үерийн усанд автсан ажээ.

 

Холбоотой мэдээ