Хурдан морь унах хүүхдүүдэд цахим карт олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-06 17:48:15

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмаар хурдан морь унах хүүхдийн бүртгэлийг энэ сарын 6-10-ны хооронд явуулна.

Энэ жилээс эхлэн уралдаанч хүүхдээс хурууны хээ авч цахим бүртгэлийг хэрэгжүүлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор уралдаанч хүүхдэд цахим карт олгож, тухайн картаар өөрийгөө нотлон уралдаанд оролцох юм байна. Мөн уралдаанч хүүхдийн эцэг эхийн зөвшөөрлийг гарын үсгээр баталгаажуулах аж. Хэрвээ эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй бол хүүхдийг уралдаанд оролцуулахгүй юм байна. Түүнчлэн уралдаанч хүүхэд зайлшгүй даатгалтай байх ёстой гэсэн шаардлага тавьж байна.

Аймгийн баяр наадмаар хурдан иорь унах хүүхдүүд бүртгүүлэхдээ уяачийн иргэний үнэмлэх, уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан баримт, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эцэг эхийн зөвшөөрлийн бичиг, уяач, уралдаанч хүүхэд өөрсдийн биеэр ирэх зэрэг шаардлагыг хангах ёстой аж.

 

Холбоотой мэдээ