Обама Хирошимад айлчлахтай холбогдуулан Хятадын ГХЯ мэдэгдэл хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-12 10:22:01

БЭЭЖИН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сард Хирошимад айлчилна гэж Япон болон АНУ-ын Засгийн газрууд мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ "гадаадын зочныг Хирошимад айлчлуулж байгаа нь Япон улс дахин хэзээ ч милитаризмын замаар явахгүй гэдгийг батлан харуулах учиртай" гэжээ.

"1945 онд АНУ атомын бөмбөг хэрэглэсэн явдал нь Японы милитаристуудын бүтэшгүй санааг бүхэлд нь үгүй хийсэн боловч Японы олон энгийн ард иргэдийн амийг хохироосон билээ. Тэдний амссан зовлон үнэхээрийн эмгэнэлтэй" гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан мэдэгджээ.

Мөн тэрбээр хэлэхдээ "өнгөрсөн түүхээс сургамж авч, дайны эмгэнэлт уршгийг дахин давтахаас зайлсхийхийн олон улсын дэг журмыг хамгаалан сахих хэрэгтэй гэдгийг дэлхийн II дайн бидэнд харуулсан" гэсэн байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ