Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн ажил эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн хэмжээнд АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд ногоон байгууламжийн ажил эхэлсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
Бэлтгэл ажлын хүрээнд Жамьян-гүний гудамжинд 167, Гэндэнд 101, Чингисийн өргөн чөлөөнд 260 улиас, 30 монос, Олимп 234, Зайсанд 215 улиас, 58 монос модыг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, “Байгалиа дээдлэе”, Гэрэлт ой, Тансаг ландшафт, Ургамлын далай, Ази цэцэрлэгжилт компани хамтран тарьсан байна.
Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун 4 замаас Офицер хүртэл 21000 хайлаас, 3000 шар хуайс, 6000 агч мод , 270 гүйлсбут суулгаж, Чингисийн өргөн чөлөөнд 2000 хайлаас мод тарьжээ. Баруун 4-н замаас Офицер хүртэл модны тогоо гаргаж,485 бутны нүх ухан цэвэрлэгээ, усалгаа хийжээ.
Ч.Ариунболд