Ирэх онд “Эрдэнэтийн ДЦС” -ын хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-05-11 14:07:34
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэт” Дулааны Цахилгаан станц долоон зуух,  гурван турбин, 36 МВТ-ын хүчин чадалтай, цагт 302.5 гега калори/цаг дулаан,  28.8 мега ватт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.  Жилд дунджаар 154.6 сая кВт/ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 123.3 сая квт/ц цахилгаан эрчим хүч түгээдэг байна. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард  50 МВТ-ын өргөтгөлийн ажлыг эхлүүлснээр дээрх тоон үзүүлэлт гурав дахин өсөх боломжтой боллоо.

Ингэснээр  цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэлт жилд 430 сая, дулаан үйлдвэрлэлт 230 гега/калори болж нэмэгдэнэ. Өргөтгөлийг БНХАУ-ын Hunan Industral Equepment Instalation компани жилийн хугацаанд гүйцэтгэнэ. Өргөтгөл ашиглалтад орсноор жилд 16 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж гаргасан зардлаа 7-8 жилийн хугацаан нөхөх боломжтой гэж тус станцын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

                                                                                                                       Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ