“Соёмбо” цогцолборын барилгын ажил дуусжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-16 09:43:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол орны аялал жуулчлалын бүс хоймор нутагт ирэх дотоод, гадаадын жуулчдад үзэх, харах үзмэрийг нэмэгдүүлэх Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг монгол түмэндээ сурталчлан таниулах зорилгоор Соёмбо цогцолборыг байгуулж байгаа. 

Мөрөн сумаас 5 км-ийн зайтай аймгийн төвийн хойно, Дулаанхан уулын энгэрт байрлах “Соёмбо” цогцолборын бүтээн байгуулалтын барилгын ажил дууссан байна. Цаашид “Соёмбот” цэцэрлэгт хүрээлэнг байгуулж орчин тойронд нь ногоон байгууламж бий болгох гэнэ.


Мөн цогцолборыг түшиглэн музей байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тус цогцолбор ашиглалтад орсноор Мөрөн сумын өнгө үзэмжийг нэмэх, иргэдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх бололцоог хангах зэрэг ач холбогдолтой юм. Монголчууд соёмбыг Монгол төр ёс бат бэх, эв нэгдэлтэй байх тусгаар тогтнон оршихын бэлгэ тэмдэг хэмээн үздэг ажээ.

 

 

Холбоотой мэдээ