Дорнодчууд Хан уулаа тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 11:48:55

Дорнод аймгийн шүтээн Хан уулыг энэ сарын 9-нд буюу зуны тэргүүн сарын шинийн гурванд тахина.

Хан уул нь Хэрлэн голынхоо урд сүндэрлэн байдаг тал нутгийн нэгэн томоохон уул юм. Энэ уулыг халхын Махасамади цэцэн хан Шолойн үеэс тайж тахиж ирсэн уламжлалтай. Тахилгын зан үйл өглөөний найман цагт Данригданжаалин хийдийн лам нар сан тавьж эхлүүлэх юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ