МАН нэр дэвшигчдээ энэ сарын 16-нд тодруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тус намын Бага хурлыг энэ сарын 16-нд хийхээр товлов.
Бага хурлаар УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нам, эвслүүд тавдугаар сарын 10-16-нд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой.
Ташрамд дурдахад, УИХ-ын ээлжит сонгуульд 15 нам, 4 эвсэл өрсөлдөхөөр СЕХ-ноос батламжаа аваад буй юм.