Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахимаар авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-24 14:21:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд орон нутгаас бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахимаар авч байна. 


Улсын Онцгой Комиссын 10 дугаар тогтоолоор УБ, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 21-ний 21.00 цагаас энэ сарын 25-ны өдрийг хүртэл хаах болсонтой холбогдуулан дээрх хугацаанд орон нутагт байгаа биеэр ирэх боломжгүй бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахимаар хүлээн авахаар болжээ. 


Үндэсний аудитын газар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийг дуустал хүлээж авах хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, бие даагчдын мөрийн хөтөлбөрийг авах хугацаа өнөөдөр дуусгавар болно.


Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрийг, холбогдох санхүүгийн эх үүсвэр, зардлын дүнгийн хавсралтын хамт pdf файл /сканердаж/ болгон Bumdarich@audit.gov.mn цахим хаягт илгээхийг зөвлөж байна. Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээсний дараа буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл цахимаар хүлээн авсан мөрийн хөтөлбөрийн эх хувь /цаасан/-ийг хүлээн авах аж.

Холбоотой мэдээ