Б.Жонсоныг үүрэгт ажилдаа удахгүй эргэн орно гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /Reuters/.
Их Британийн Ерөнхий сайд Борис
Жонсоны биеийн байдал сайжирч байгаа бөгөөд тун удахгүй үүрэгт ажилдаа эргэн
орно гэж Умард Ирландын Төрийн нарийн бичгийн дарга Брэндон Льюис өнөөдөр
мэдээллээ.
“Ерөнхий сайдын бие бүрэн эдгэрч байгаа. Одоогийн байдлаар тэрбээр эмч нарын зөвлөгөөг дагаж байна. Түүнийг үүрэгт ажилдаа тун удахгүй эргэн орно гэдэгт итгэлтэй байна” гэж Б.Льюис “Sky News” сувагт мэдээлжээ.
Өдгөө 55 настай Б.Жонсон коронавирусний халдвар авсны улмаас Лондон хотын Гэгээн Томасын нэрэмжит эмнэлэгт хүргэгдэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн юм. Тэрбээр энэ сарын 12-нд эмнэлгээс гарч, Ерөнхий сайдын өргөөндөө эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа билээ.