Японы “Нинжин сан”-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 12:03:28

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөдөлгөөн засалтай хослон боловсрол олгох чиглэлээр ажилладаг Японы “Нинжин сан” ТББ-ын төлөөлөгчид Ховд  аймагт ажиллаж байна.

"Нинжин сан"-гийн төлөөллийг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч Ч.Чинбат болон холбогдох мэргэжилтнүүд ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан санал солилцлоо.

Уулзалтын үеэр тус ТББ анх хэрхэн байгуулагдаж байсан болон ямар саад бэрхшээлийг даван төр засгийн зүгээс дэмжлэг авах болсон хийгээд өнөөгийн өндөрлөгт хэрхэн хүрсэн туршлагаа хуваалцаж, өөрсдийн зүгээс боломжит бүх талаар туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах тухайгаа уулзалтын үеэр онцоллоо. Мөн тус ТББ-ынхан Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоотой хамтын ажиллагаа тогтоож байгаа юм байна.

"Нинжин сан" үйл ажиллагаагаа хөгжлийн бэрхшээлийг эрт үед тэр тусмаа хүүхдийг нярай байхад нь оношлоход чиглүүлж байгаа ажээ. Хүүхдийн нас бага байх тусам хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж эмчлэх нь тухайн хүүхдийг сэргээн засахад илүү дөхөмтэй байдаг байна.

А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ