Хөнгөлөлттэй олгодог эмийн борлуулалтын 46.3 хувийг зүрх судасны эм эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-15 11:46:34
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 2020 оны эхний улиралд 91.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.1 (9.0%) тэрбум төгрөгөөр буурч, харин эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 85.6 тэрбум төгрөг болж, 14.0 (19.5%)  тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.  


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр, улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нь хөнгөлдөг эмийн борлуулалт 2020 оны эхний улиралд 8.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 тэрбум (28.1%) төгрөгөөр буурчээ. Харин энэ оны 3 дугаар сард эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нь хөнгөлдөг эмийн борлуулалт 3.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 555.6 сая (21.2%) төгрөгөөр нэмэгдсэн байна.


Зүрх судасны эмийн борлуулалт 2020 оны эхний улиралд 4.1 тэрбум төгрөг болж, нийт борлуулалтын 46.3 хувийг эзэлж байна.

 

Улсын хэмжээнд 2020 оны эхний улиралд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлдөг хамгийн их борлуулалттай 5 эмийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зүрх судасны эмийн борлуулалт 1.3 тэрбум төгрөг (23.3%), халдварын эсрэг бэлдмэлийн эм 1.4 тэрбум (39.9%) төгрөг, ходоод гэдэсний замын өвчнийг эмчлэх эм 510.3 (40.6%) сая төгрөг, даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэхээс сэргийлэх бэлдмэл 40.0 (8.8%) сая төгрөгөөр буурч, харин сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийг эмчлэх эмийн борлуулалт 145.6 (21.7%) сая төгрөгөөр нэмэгджээ.


Холбоотой мэдээ