Аж ахуйн нэгж байгууллагуудад давтан нэг удаа үнэ төлбөргүй ариутгал хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад давтан нэг удаа ариутгал халдваргүйтгэлийн ажлыг нэгдсэн журмаар үнэ төлбөргүй зохион байгуулна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр ажилладаг 9118 нэгжид халдваргүйтгэх ажлыг хэрэгжүүлжээ. Тухайлбал, 5630 аж ахуйн нэгж, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 3488 аж ахуйн нэгж, зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллагатай хамтран 2-3 удаагийн давтамжтай ариутгах ажлыг зохион байгуулсан.
Энэхүү халдваргүйтгэлд зарим аж ахуйн нэгж
төлбөрийн хөнгөлөлттэй үнээр буюу метр квадратыг 200 төгрөгөөр хийлгэж байсан
бол өнөөдөр эхэлсэн халдваргүйтгэлийг төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж аж ахуйн
нэгжүүдэд давтан нэг удаа үнэ төлбөргүй хийж байна.