Халдвартын тасагт долоон иргэн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-23 20:46:56

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд коронавирусний халдварын сэжигтэй арван тохиолдлыг тусгаарлажээ. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн Халдвартын тасагт долоо, Чулуунхороот суманд гурав, гэрийн тусгаарлалтад 21 иргэн байна гэж Онцгой комиссоос мэдээлэв. Сэжигтэй гэдэг нь коронавирусний халдварын голомттой улсаас ирсэн иргэдийг хэлж байгаа гэдгийг мөн тодотгосон юм.

Сүүлийн өдрүүдэд иргэдийн сонор сэрэмж назгайрч, амны хаалт зүүхгүй, олон нийтийн газраар хүүхдээ дагуулан явах нь ихэсч байгаа учир үйлчилгээний газруудыг энэ тал дээр шаардлага тавьж үйлчлэхийг ч зөвлөж байна.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосноос хойш эцэг эхийн хараа хяналт муугаас хүүхэд түлэгдэх, осолдох, хордох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг ч анхааруулав. Цаг агаар дулаарч, гол нуурын мөс хайлж байгаа тул цөмөрч осолдохоос сэргийлэхийг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ