Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-02 13:42:42

Ховд /МОНЦАМЭ/. Нуур болон голуудын нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй байна.

Одоогийн байдлаар Долооннуур голын мөсний зузаан 76, Дундцэнхэр голынх 55, Ховд голынх 68, Буянт голынх 86 см байна.

Мөн Булган голын мөсний зузаан 81, Харс нуурынх 78, Төгрөг голынх 60, Чоно-Харайх голынх 53 см тус тус байна.

Голууд мөсөн бүрхүүл, харз гэсэн мөсний үзэгдэлтэй байгаа. Мөсний даац хүн, мал, машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул нуур, голын мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Ховд аймгийн УЦУОШТ-өөс онцгойлон анхаарууллаа. 

Холбоотой мэдээ