Нохойны асуудал иргэдийг бухимдуулсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 08:57:07

Өнгөрөгч долоо хоногт Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвийн 70321111 утсаар 51 иргэн холбогдсон байна.

Иргэдийн зүгээс төв зах дээр байрлаж буй узелиуд нь нэгнийхээ дуунаас илүү гарахын тулд хэтэрхий чанга явуулж, зах дээр худалдаа эрхэлж байгаа иргэд болон худалдан авагчид төдийгүй захын ойр орчны орон сууцны айлуудад хүндрэл үүсгэж байна гэсэн гомдлыг тавьжээ. Гомдлын дагуу Арвайхээр хотын захирагчийн албанаас узель ажиллуулж байгаа иргэнд албан шаардлага тавьсан байна.

Мөн устгасан нохойны сэг зэм энд тэнд байгаа, золбин ноход хүүхэд урах тохиолдол гарч байгааг, зарим худалдааны цэгүүд НӨАТ-ын баримт хэвлэж өгөхгүй байгаа, цахилгааны төлбөр урьд саруудаас өндөр гарч байгааг шүүмжилж, холбогдох арга хэмжээг авч өгөхийг хүсчээ.

Түүнчлэн сургуулийн сурагчдын дунд төлбөртэй сургалт, бооцоот уралдаан зэргийг явуулж байгаад эцэг, эхчүүд бухимдал илэрхийлснийг Боловсрол, соёлын газраас асуудлын мөрөөр ажиллаж шийдвэрлэжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ