БНСУ-д “Ковид-19” халдвартай хүний тоо 1766-д хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-27 16:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 17:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол өнөөдөр 10.00 цагаас хойш 171-ээр нэмэгдэж нийт 1766-д хүрснийг мэдэгдэв.


Шинээр Сөүл хотод 1, Бусан хотод 3, Дэгү хотод 115, Дэжөн хотод 1, Улсан хотод 5, Кёнги мужид 7, Умард Чүнчон мужид 1, Өмнөд Чүнчон мужид 5, Умард Чоллан мужид 2, Умард Гёнсан мужид 24, Өмнөд Гёнсан мужид 7 тохиолдол тус тус илэрсэн байна.

Одоогийн байдлаар 66652 (+8662) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 39318 (+4020) иргэний хариу сөрөг гарч, 25568 (+4471) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 26 (+2) иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 13 иргэн нас барсан. Одоогоор 1727 (+168) иргэн тусгаарлагдсан байна гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭМЯ мэдээлэв.

Холбоотой мэдээ