Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт боллоо

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2016-04-26 17:59:39

Эрсдэлгүй, аюулгүй, эрүүл ажлын байрны орчинг бүрдүүлэх, ажилтнуудад аюулгүй ажиллах зан үйл, соёлыг төлөвшүүлж, эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрхийг хангуулж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор улсын хэмжээнд 4-р сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сар болгон зарлан үйл ажиллагааг нь эхлүүлж билээ.

Уг сарын аяны нээлтийг саяхан хийж Говь-Алтай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудын зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөний хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийн шинэчлэл болон түүнтэй холбогдон гарсан журам стандартуудыг сурталчилсан байна. Зөвлөлгөөнд нийт 42 байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнууд хамрагдлаа.

                                                                               Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ