Баян-Өлгий аймагт ирэх, буцах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн Онцгой
комиссын өнөөдрийн хуралдаанаар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх
зорилгоор сар шинийн баярын өдрүүдэд тус аймагт болон сумдаас гарах, орох хөдөлгөөнийг түр
хязгаарлахаар шийдвэрлэв.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 113 тоот
захирамж гарч энэ сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг
хүртэл замын хөдөлгөөнийг түр зогсоохоор боллоо.
Гэхдээ ар гэрийн гачигдал, түргэн тусламж, албан
томилолт зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар улс, хот хооронд болон орон нутагт
зорчих төрийн албан хаагч, иргэдийг холбогдох нотлох баримтыг үндэслэн нэвтрүүлэх
ажээ.
Иймд ард иргэдийг дээрх хугацаанд болзошгүй
эрсдэлээс урьдчилан сэргийлж замд гарахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос уриалав.