КОЙКА олон улсын байгууллагын төлөөлөгчид Увс аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-04 17:30:06

Увс /МОНЦАМЭ/. Солонгосын КОЙКА олон улсын байгууллагын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Увс аймагт ирж ажиллаад буцлаа. Тэд Солонгосын их дээд сургуулийн оюутнуудыг орон нутагт ажиллуулах талаар судалгаа хийхээр иржээ. Тодруулбал, КОЙКА олон улсын байгууллагын төлөөлөгчийн газраас дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Солонгосын их, дээд сургуулийн оюутнуудыг орон нутгийн сургууль, цэцэрлэг, коллеж гэх мэт боловсролын байгууллагуудад 5 сарын хугацаатай ажиллуулах боломжийн талаар судалгаа хийхээр Увс аймагт ирж ажилласан байна. Судалгааны багийн гишүүд аймгийн удирдлагууд болон БСУГ-ын мэргэжилтнүүдтэй уулзаж, хөтөлбөрөө танилцуулан, орон нутаг дахь судалгааг эхлэх асуудлын талаар санал солилцсон юм. Мөн сургуулиудаар явж нөхцөл байдалтай танилцжээ. 

Холбоотой мэдээ