Хүүхдүүдэд  тулгамдаж буй асуудлыг сонсов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 12:59:27

Улс орон даяар өрнөж буй “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах нь-2016" аяны хүрээнд 4 сарын 20-нд  Төв аймгийн иргэд, оюутан, залуус, ЕБСургуулийн сурагчид дуу хоолойгоо илэрхийллээ.  

“Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн үзэл санааг үндэслэл болгон хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, хязгаарлах түүнтэй тэмцэх үйл ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилготой аяны оролцогчид үе тэнгийнхэн, болон гэр бүлийн хүрээнд тэдний эрх зөрчигдөх магадлалтайг хэлж байлаа.
 Тухайлбал: Зуунмод сумын 12-р ангийн сурагч Н.Золзаяагийн хэлснээр эцэг эхчүүд асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүйгээс ар гэрийн бүх асуудал хүүхдэд ногддог байна. Үүнээс болж сурч боловсорч чадахгүй, хоцрох тохиолдол цөөнгүй гардагийг  ярив. 
Аймгийн ЗДТГазар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, "Буян нэмэх" ТББ-лага хамтран  6 сарын 12 хүртэл  зохион байгуулах аяны хүрээнд  “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг хамтдаа” сэдэвт -эсээ  бичлэг, гар зургийн уралдаан зохиож , Хөдөө аж ахуй дахь хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд хяналт үнэлгээ хийнэ. Мөн  Баянцагаан, Баян-өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан Эрдэнэсант зэрэг  суманд ажиллахаас гадна эрсдэлтэй, хүнд нөхцөлд амьдардаг  хүүхдүүдэд  хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас олгохоор төлөвлөжээ.

Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг 

Холбоотой мэдээ