“Lotte” группийг үүсгэн байгуулагч таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-20 14:14:35

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын жижиглэн худалдааны салбарт тэргүүлэгч “Lotte” компанийн үүсгэн байгуулагч, хүндэт тэргүүн Шин Кюк Хо өнгөрсөн ням гарагт өвчний улмаас 99 насандаа таалал төгсжээ.


Lotte” компанийн мэдэгдэлд дурдсанаар, Шин Кюк Хо Сөүл хотын “Asan” эмнэлэгт оройн 16 цагийн орчимд нас барсан ажээ. 1940-өөд оны сүүлээр Японд бохины жижиг үйлдвэрээс гараагаа эхлүүлсэн “Lotte” групп одоо БНСУ-д тавдугаар бичигдэх томоохон компани болж өргөжжээ. Тус компани БНСУ, Японд жижиглэн худалдаанаас өгсүүлээд химийн бүтээгдэхүүн, зочид буудлын бизнесийг эрхэлж байна.


БНСУ-ын “chaebol” буюу удам дамжин бизнесээ эрхэлдэг уламжлалын анхны үүсгэн байгуулагчдын нэг Шин Кюк Хо нас барснаар БНСУ-ын үндэстэн дамнасан таван корпорацын /Samsung, Hyundai, LG, Lotte, SK/ үүсгэн байгуулагчид бүгд таалал төгсжээ.


БНСУ-ын томоохон компаниудыг төлөөлдөг Солонгосын аж үйлдвэрийн холбоо Шин Кюк Хог нас барсанд гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлээд, түүнийг БНСУ-ын эдийг засгийн өсөлтийн манлайлагч хэмээн нэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ