Х.Рухани: Иран ураны баяжуулалтаа нэмэгдүүлсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-17 08:27:24

ТЕХРАН. /IRNA/. Манай улсын өдөрт баяжуулж буй ураны хэмжээ 2015 онд дэлхийн томоохон улс орнуудтай цөмийн гэрээ байгуулах үеийнхээс өмнөх хэмжээг давсан гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани пүрэв гарагт мэдэгджээ.


"Мөн Ираны цөмийн аж үйлдвэр одоогийн байдлаар улам сайжраад байна" гэж Х.Рухани Техран хотноо болсон Ираны Төв банкны 59 дүгээр Ерөнхий ассамблейн үеэр үг хэлэх үеэрээ тэмдэглэжээ. Уг үйл ажиллагааг Ираны төв телевизээр шууд дамжуулсан байна.


Бидний өдөрт баяжуулж буй ураны хэмжээ цөмийн гэрээг байгуулахаас өмнөх үеийнхийг давсан гэж Ираны Ерөнхийлөгч хэлсэн боловч хэдий хэмжээний уран баяжуулж байгаа талаар дурдаагүй ажээ. 

Холбоотой мэдээ