Ойрхи Дорнод дахь ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ, Ираны хооронд үүссэн хурцадмал байдлыг намжаахад Япон
улс дипломат хүчин чармайлт гаргах хэдий ч Америк юмуу Европын цэргийн
ажиллагаанд оролцохгүй хэмээн Японы Батлан хамгаалахын сайд Таро Коно
мэдэгджээ.
“Бүс нутаг дахь хурцадмал байдлыг намжаах, нөхцөл байдлыг тогтворжуулахад
бид тууштай дипломат хүчин чармайлт тавьсаар байх хэдий ч Японы цэргүүдэд
хилийн чанадад олон улсын цэргийн ажиллагаанд оролцохыг зөвшөөрдөггүй үндсэн хуулийн
хязгаарлалт гэж байдаг” хэмээн тэрбээр ярьжээ.
Гэсэн хэдий ч аюулгүй байдлын салбарт холбоотнуудтайгаа шаардлагатай
мэдээллийг солилцоно гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Ормузын
хоолой, Оманы булан орчмын тэнгисийн худалдааны замыг хамгаалах зорилгоор
цэргүүдийг тус бүс нутаг илгээхийг Японы Засгийн газар хориглосон болохыг Таро Коно сануулан дурджээ.