Филиппинд галт уул оргилсны улмаас нислэгүүдийг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-14 10:23:18
Yesukheitumur Tumurbaatar

МАНИЛА. /NHK/. Филиппиний нийслэл Манила хотын ойролцоох галт уул оргилж, агаарт үнс нурам цацагдсантай холбогдуулан Гуам арал болон Филиппинээс хөөрөх, буух зарим нислэгүүдийг цуцалжээ.  


Филиппиний Газар хөдлөлт, галт уул судлалын хүрээлэнгийн мэдээлснээр, ням гаргийн үдээс хойш тус улсын нийслэлээс өмнө зүгт 60 километрийн зайд орших “Тааль” галт уулын тогоонд дэлбэрэлт болжээ. Энэ нь ойрын өдрүүдэд илүү том дэлбэрэлт болж болзошгүй гэсэн анхааруулга болсон аж.


Галт уулын дэлбэрэлтийн улмаас гэмтсэн мэдээлэл ирээгүй байна. Үүнтэй холбогдуулан Манилагийн олон улсын нисэх буудлын агаарын тээврийн компаниуд даваа гарагт төлөвлөсөн 240 нислэгээ цуцалсан байна.

Холбоотой мэдээ