Р.Эрдоган, А.Меркель нар Ливийн асуудлыг хэлэлцжээ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-13 13:38:14
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Германы Канцлер Ангела Меркельтэй ням гарагт утсаар ярьж, Ливийн асуудлыг хэлэлцлээ гэж Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас ням гарагт мэдээлжээ.


Мөн тэд бүс нутгийн нөхцөл байдлыг зохицуулах талаар хэлэлцсэн гэж мэдэгдэлд дурджээ.


Триполид гал зогсоох ОХУ, Туркийн хамтарсан уриалгыг бямба гарагт НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн Ливийн Үндэсний зөвшилцлийн Засгийн газар болон Ливийн Үндэсний армийн командлагч, генерал Халиф Хафтар хүлээн авсан байна.


Орон нутгийн цагаар шөнийн 22:00-нд гал зогсоох шийдвэрт хүрсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Триполид салют буудуулжээ.


Холбоотой мэдээ