ОХУ-ын эсрэг мэдээллийн дайны тактик боловсруулж байна гэж мэдээлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /The Washington Post/.
АНУ-ын Зэвсэгт хүчний кибер командлал ОХУ-ын эсрэг
мэдээллийн дайн хийх тактик боловсруулж байна хэмээн албан тушаалтнуудын
мэдэгдсэнийг “The Washington Post” сонин иш татан мэдээлжээ.
АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож болзошгүй
байгааг сөрөн зогсохын тулд гадаад аюул заналхийллийн эсрэг чиглэсэн үйл
ажиллагаа явуулах арга замуудыг Америкийн цэргүүд боловсруулж байна хэмээн тус
сонин мэдээлжээ.
Одоогоор АНУ-ын Зэвсэгт хүчин ОХУ-ын аюулгүй байдлын албаны удирдлага,
цэргийнхэн болон томоохон бизнес эрхлэгчдийн эсрэг чиглэсэн арга хэмжээнүүдийг боловсруулж байгаа хэдий ч
нийгэмд бүрэн нөлөө үзүүлэхийг зорихгүй байгааг “The Washington Post” сонин цохон
тэмдэглэжээ.