Төрийн бүх албан хаагчийн цалинг нэгдүгээр сарын нэгнээс нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдөр /2019.12.25/-ийн хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн бүх албан хаагчийн цалинг 8 хувиар нэмэх шийдвэр гаргажээ.
Засгийн газраас сүүлийн
гурван жилийн инфляцийн дундаж өсөлтийг 8 хувиар тооцож ийнхүү цалин нэмэх
шийдвэр гаргасан байна. Төрийн бүх албан хаагчийн цалинг нэмснээр төрийн
албан хаагчдын дундаж цалин 900 мянган төгрөгөөс нэг сая 70 мянган төгрөг болох
юм.