Цагаачдын сууж явсан хөлөг онгоц живжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-17 11:50:15

КАИР. /РИА Новости/. Африкийн орнуудын цагаачдын сууж явсан хөлөг онгоц Мароккогийн эрэгт живсний улмаас 7 хүн амиа алджээ. Хөлөг онгоц Испанийг чиглэн явж байсан аж.


Арабын  "Аль-Арабия" телевизийн мэдээлснээр, аврагчид хөлөг онгоцонд сууж явсан 70 хүнийг аварч, Марокко руу хүргэжээ. Цагаачдын дунд эмэгтэйчүүд хүүхдүүд байсан бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. 

Холбоотой мэдээ