Хүүхдийн номыг 30-60 хувь хямдруулан худалдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-12-14 15:23:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төв, Хүүхдийн төв номын сан хамтран зохион байгуулж буй  “Хүүхдийн зохиолчтой хамт” өдөрлөг Монголын хүүхдийн төв номын санд үргэлжилж байна.  

Энэ үеэр хүүхэд бүрийн дуртай шинэ жилийн баяраар эрүүл мэндэд хортой амттан биш харин оюун ухааныг нь тэлэх ном бэлэглэхийг эцэг эхчүүдэд уриалж уран бүтээлч, зохиолчид номоо 30-60 хувь хямдруулан худалдаж байгаа юм.

Мөн хүүхэд багачууд дуртай шүлэг, дуугаа уншиж, дуулж болох чөлөөт тайз, нээлттэй микрофон, өвлийн өвөөд илгээх захидлын уралдаан, зураг зурж, цаасаар урлаж болох “Уран бүтээлч” булан гээд олон сонирхолтой ажлыг зохион байгуулж байна. Бичсэн номынх нь талаар зохиолчтой нь ярилцаж, гарын үсгийг нь авах, хамт зураг даруулан “Амттай-ном” сугалааг бэлгэнд авч өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг хүүхдийн уран бүтээлч нар олгож байна.


Холбоотой мэдээ