Цас хатуурсны улмаас малын хөл халцарч байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-12-03 17:47:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас бусад нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон байна. Энэ жилийн хувьд цас орсны дараа хүйтэрч хайлаагүйн улмаас цас хатуурч малын хөл халцрах тохиолдол нэмэгдсээр байна.

Тухайлбал Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Их-Уул зэрэг сумын нутагт өвөлжиж буй малчдын малын хөл халцрах нь илүү их байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар Жаргалант сум хамгийн их буюу 15 см цастай байгаа юм. Тус аймгийн 23 сум 1 тосгоны 127 багийн нутагт 9792 хот айл, 17648 малчин өрхөд 6240,1 мянган толгой мал өвөлжих ажээ.

 

Холбоотой мэдээ