Монгол болон ЕАЭХ-ны хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг судалж байна

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
Jargal.d@montsame.mn
2019-12-03 16:46:04

УЛААНБААТАР. /RIA Novosti/. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны /ЕАЭХ/ хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг үргэлжлүүлэн судалж байна гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Азизов мэдээлжээ.


“Чөлөөт худалдааны гэрээ байгуулах Улаанбаатарын хүчин чармайлтыг ОХУ дэмжиж байгаа бөгөөд хэлэлцээний үйл явц үргэлжилж байна” гэж Элчин сайд мэдээллээ.


Түүний хэлснээр, “юуны өмнө тарифын бус саад бэрхшээл, хязгаарлалтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж”. “Чухам энэ асуудлыг 10 дугаар сарын 21-нд Евразийн эдийн засгийн комиссын төв байранд болсон хамтарсан ажлын хэсгийн хурлаар хэлэлцсэн” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн “Евразийн хөгжлийн банк болон ЕАЭХ-ны Бизнес зөвлөлийн шугамаар хамтран ажиллах асуудалд анхаарал хандуулж байгааг дурджээ.


""EAЭХ - Монгол" бизнес форумыг Москвад удахгүй зохион байгуулна” гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.


Холбоотой мэдээ