Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-29 11:22:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас Улс тунхагласны баяр болон Монгол бахархлын өдрийг тохиолдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолыг ЗДТГ-ын хурлын танхимд энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Тангараг өргөх үйл ажиллагаанд тус аймгийн 13 сум болон албан байгууллагуудаас 22 албан хаагч оролцож, эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.

Тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал, ЗДТГ-ын дарга Х.Тилеген нар баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч байхыг захилаа. 

Холбоотой мэдээ