А.Меркел: НАТО-д Турк чухал ач холбогдолтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-11-28 17:22:00
Yesukheitumur Tumurbaatar

БЕРЛИН. /Anadolu/. НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын хувьд Турк нь геостратегийн чухал ач холбогдолтой гэж Германы Канцлер Ангела Меркел парламентын хуралдааны үеэр онцлон тэмдэглээд, холбоотнуудын дунд зохицуулалт хийж, эв нэгдлээ хангахыг уриалжээ.


Мөн тэрбээр Сирийн зүүн хойд нутагт террорист бүлгүүдийн эсрэг дангаараа цэргийн ажиллагаа явуулсан гэж Туркийг НАТО-гоос гаргах гэсэн гишүүдийн уриалгыг эсэргүүцсэн байна.


“Турк НАТО-гийн гишүүн хэвээр байх бөгөөд бид үүнийг хангаж ажиллах ёстой. Туркийн гишүүнчлэл НАТО-ийн хувьд стратегийн ач холбогдолтой” гэж Меркел онцлон тэмдэглээд, холбоотнууд санал зөрөлдөөнтэй асуудлуудыг өмнө нь хэлэлцэж байсан гэж мэдэгджээ.


Ирэх сарын 3-4-ний өдрүүдэд Лондон хотноо болох НАТО-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн А.Меркель Туркийн талаар ийнхүү санал бодлоо илэрхийллээ.

Холбоотой мэдээ