Конгод нисэх онгоцны ослын улмаас 30 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-11-25 15:36:05
Yesukheitumur Tumurbaatar

КИНШАСА. /BBC/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн нутгийн Гома хотын байшингууд дээр зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас 29 хүн амиа алдсан гэж тус улсын эрх баригчид мэдээлжээ.


Нисэх онгоц ням гаргийн өглөө хөөрснөөс хойш тун удалгүй осолджээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Эрх баригчдын мэдээлснээр, тус нисэх онгоцонд 17 хүн, хөлгийн багийн 2 гишүүн байжээ.


Гома хотын нисэх буудлын эх сурвалжийн мэдээлснээр, “Busy Bee” компанийн эзэмшдэг нисэх онгоц хөөрнөөсөө хойш минут орчмын дараа осолдсон байна. Нисэх онгоц Гома хотоос хойд зүгт 350 километрт орших Бени хотыг зорин хөөрчээ.

Холбоотой мэдээ