Хилчдийн нийгмийн хангамж, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-11-22 13:49:49

Өмнөговь /МОНЦАМЭ/ Хилчид, хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн гишүүдийн санал, санаачилгад тулгуурлан хийх ажлуудыг орон нутгийн төсөв, төлөвлөгөөнд тусган ажил хэрэг болгоход анхаарна.

Өмнөговь аймаг нь хилийн цэргийн хоёр ангитай. Тухайн хоёр ангитайгаа хил хамгаалалтад хамтран ажиллаж, аймаг орон нутгаас шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэн ажиллаж ирсэн. Улсын хил, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалалтын хүч хэрэгсэл, техник хангамж болон хилчдийн нийгмийн хангамж, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцолсон. Мөн хилчдийн ар гэрийн нийгмийн баталгааг дэмжих, орон нутагт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт хилчдийг хамруулах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, тэдний хүүхдүүдийг ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх насны боловсролд хамруулах зэрэг нийгмийн асуудалд анхаарна гэлээ.  Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөгөөнийг жил бүр оны эхэнд хийдэг байсан бол энэ удаад оны төгсгөлд хийлээ. Энэ нь тус зөвлөгөөнөөс гарсан санал дээр үндэслэн хийж хэрэгжүүлэх ажлуудаа ирэх оны төсөв, төлөвлөгөөнд суулгах ач холбогдолтой юм. 

Холбоотой мэдээ